Нүүр | Түүх соёл | Ёс заншил | Байгаль, цаг уур | Хүн ам | Ан амьтан | Урлаг | Спорт | Статистик | Хууль | Газрын зураг | Мэдлэг | Түүхэн цомог
  Байгууллага : Төрийн | Олон нийтийн | Үйлдвэрлэл, үйлчилгээ
Хайх :  
 
Лавлагаа

Дипломат харилцаатай улсууд

Лалын Бvгд Найрамдах Иран Улс

Дипломат харилцаа тогтоосон огноо: 1971-05-20

МОНГОЛ, ИРАНЫ ХАРИЛЦАА

1971 оны 5 дугaaр сaрын 20-нд Монгол, Ирaны хооронд дипломaт хaрилцaa тогтоосон. Ирaны Ерөнхий сaйд А. А. Ховейдагийн урилгaaр БНМАУ-ын сaйд нaрын Зөвлөлийн дaргa Ю.Цэдэнбaл 1973 оны 11 дүгээр сарын 24-29-нд Ирaнд aлбaн ёсны нaйрсaг aйлчлaл хийсэн. Айлчлалын дүнд хоёр орны харилцаа болон олон улсын харилцааны асуудлаар хоёр талын баримтлах үндсэн зарчмуудыг тусгасан хaмтaрсaн Тунхaглaл, мөн соёлын сaлбaрт хaмтрaн aжиллaх тухaй хэлэлцээрт гарын үсэг зурсан.
БНМАУ-ын Засгийн газрын урилгаар Ирaны Ерөнхий сaйд А.А.Ховейдa 1976 оны 7 дугаар сарын 9-13-нд Монголд aлбaн ёсны aйлчлaл хийсэн. Тэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалтай албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын эцэст БНМАУ-ын Засгийн газар, Ираны хааны Засгийн газрын хооронд эдийн зaсaг, худaлдaa, шинжлэх ухaaн-техникийн тaлaaр хaмтрaн aжиллaх тухaй хэлэлцээрт гарын үсэг зурж, айлчлалын дүнгийн талаар хaмтaрсaн мэдэгдэл гaргaсaн.
Иранд 1979 оны 2 дугаар сард хувьсгал гарч, Ираны Шахыг түлхэн унагаж, хуучин хаант дэглэмийг халж, түр Засгийн газар байгуулагдахад түүнийг манай тал албан ёсоор хүлээн зөвшөөрч, дээд хэмжээнд баяр хүргэсэн цахилгаан утас илгээсэн. Мөн хоёр орны үндэсний баяр болон бусад чухал тэмдэглэлт ойг тохиолдуулан хоёр орны удирдагчид, ГХЯ-ны сайд нар харилцан баяр хүргэсэн илгээлт, цахилгаан утас жил бүр солилцдог уламжлалтай.
ЛБНИУ-ын Гадаад хэргийн яамны хэлтсийн дарга Расул Мувахедиян тэргүүтэй төлөөлөгчид 1990 оны 8 дугаар сарын 4-8-нд манай улсад айлчилж, ГЯЯ, ХХАAЯ, Соёлын яам, ШУА-ын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Ираны талын урилгаар “Монгол газрын тос” пүүсийн төлөөлөгчид 1990 оны 12 дугаар сард Иранд айлчилж, манай газрын тосны анхны хуулийг боловсруулахад Ираны нефтийн салбарын мэргэжилтнүүд үнэтэй зөвлөлгөө өгч байсан.
1996 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн холбооны 11 дүгээр чуулганд Ираны Зам, тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд доктор А.М.Ноориани ирж оролцсон. Энэ үеэр А.М.Ноориани, манай Байгаль орчны сайд Ц. Адъяасүрэн нар хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, харилцан ойлголцох тухай Санамж бичигт гарын үсэг зурсан. Ираны цаг уурын байгууллагаас 1997 оны 9 дүгээр сард зохион явуулсан олон улсын курст манай улсаас 2 хүн оролцсон. 2000 оны 9 дүгээр сард Нью Йорк хотноо болсон Мянганы Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Мохаммед Хатамитай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Хоёр тал элчин сайд нараа гуравдах орноос хавсарган томилж ирсэн. Ираны тал манай улсад суух элчин сайдаа 1973, 1975, 1981, 1988, 1992 онд Москвагаас, 1997 оноос Бээжингээс хавсарган томилж ирлээ. Манай тал Иранд суух элчин сайдаа 1973 онд Прагаас, 1991 онд Белградаас, 1995 оноос Бээжингээс, 1997 оноос Москвагаас тус тус томилон ажиллуулж байна. Ираны ГХЯ-ны Улс төр, олон улсын судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Хажи Хусейни ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраагийн урилгаар 1997 оны 4 дүгээр сарын 18-19-нд манай оронд айлчилж, манай ШУА, Ираны дээрх хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.
2001 оны 4-5 дугаар сард Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач М.Хурметхан Ираны ГХЯ-ны дэргэдэх Улс төр, олон улс судлалын хүрээлэнд Монголын Эзэнт гүрэн, Ираны харилцааны талаар судалгаа хийсэн. Монгол, Ираны хооронд 1973 онд байгуулсан соёлын хэлэлцээрийн хүрээнд хоёр тал соёлын солилцооны 2 жилийн төлөвлөгөөг 1974, 1977 онд байгуулж, Ираны ГЯЯ-ны орлогч сайд тэргүүтэй соёлын төлөөлөгчид 1974 онд манай оронд айлчилсан байна. Ираны тал өөрийн оронд 1982, 1983, 1984 онд зохиогдсон олон улсын бөхийн чөлөөт болон сонгодог барилдаан, хүндийн өргөлтийн тэмцээнд манай тамирчдыг урьж байжээ. Манай тал ч Улаанбаатар хотноо жил бүр зохиогдож байсан “Интернационал” тэмцээнд Ираны бөхчүүдийг урж оролцуулдаг байжээ. Гэхдээ аль аль тал нь тэр бүр тамирчдаа илгээж чаддаггүй байснаа 1989, 1990 оноос хоёр талдаа зохиогдож буй олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа идэвхтэй оролцуулж эхлэх болжээ. Бээжингээс хавсран суух Ираны элчин сайд Ферейдоун Вердинежад 2002 оны 7 дугаар сарын 22-24-нд Монголд ирж ажиллан ИЖБ-ээ барьж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дэд дарга нартай уулзав. Эдгээр уулзалт ярианы үеэр Ираны тал Монголтой харилцаа хөгжүүлэх, харилцааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв. 2003 оны 2 дугаар сард Куала Лумпурт болсон Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Ираны Ерөнхийлөгч Мохаммед Хатами-тай уулзаж хоёр талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 2003 оны 12 дугаар сард Иранд газар хөдөлсний улмаас олон мянган хүний амь эрсдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ЛБНИУ-ын Ерөнхийлөгч М.Хатами-д эмгэнэл илэрхийлсэн утас илгээж, Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж болгон 1000 ширхэг ноосон хөнжлийг Иранд хүргүүлсэн байна.


Буцах
Дипломат харилцаатай улсууд
ОХУБНАСАУ
АлбаниБНХАУ
БНПУБНБУ
БНУнгар улсРумын улс
Вьетнам улсЭнэтхэг
Мьянмарийн Холбооны Улс Серби, Мотенегро Улс
Бvгд Найрамдах Индонези УлсБvгд Найрамдах Гвиней Улс
Камбожийн Вант Улс Бvгд Найрамдах Куба Улс
Балбын Вант УлсБvгд Найрамдах Мали Улс
Алжир улсАфганистан улс
Шри Ланк УлсБvгд Найрамдах Ирак Улс
Пакистан улсЛаос улс
Их Британи Арабын Бvгд Найрамдах Египет Улс
Бvгд Найрамдах Австри Улс Бvгд Найрамдах Финланд Улс
Швейцарын Холбооны УлсШведийн Вант Улс
Бvгд Найрамдах Франц УлсБvгд Найрамдах Гана Улс
Бvгд Найрамдах Конго Улс Бvгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс
Бvгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс Бvгд Найрамдах Грек Улс
Лалын Бvгд Найрамдах Мавритани Улс Арабын Бvгд Найрамдах Сири Улс
Норвегийн Вант УлсДанийн Вант Улс
Бvгд Найрамдах Турк Улс Бvгд Найрамдах Сингапур Улс
Төв Африкийн Бvгд Найрамдах УлсБvгд Найрамдах Итали Улс
Бvгд Найрамдах Ардчилсан Судан Улс Мароккын Вант Улс
Мароккын Вант Улс Бvгд Найрамдах Йемен Улс
Бvгд Найрамдах Ардчилсан Сомали УлсЛалын Бvгд Найрамдах Иран Улс
Бvгд Найрамдах Чили Улс Бельгийн Вант Улс
Бvгд Найрамдах Аргентин Улс Малайз Улс
Холбооны Бvгд Найрамдах Нигери УлсЯпон Улс
Нидерландын Вант УлсБvгд Найрамдах Бангладеш Ард Улс
Австрали Улс Бvгд Найрамдах Филиппин Улс
Канад УлсБvгд Найрамдах Кипр Улс
Холбооны Бvгд Найрамдах Герман УлсТайландын Вант Улс
Бvгд Найрамдах Исланд Улс Бvгд Найрамдах Португал Улс
Бvгд Найрамдах Ардчилсан Конго УлсШинэ Зеланд Улс
Кувейт Улс Мексикийн Нэгдсэн Улс
Бvгд Найрамдах Мозамбик УлсБvгд Найрамдах Гвиней–Бисау Улс
БНАрдчилсан Сан–Томе Принсипи УлсБvгд Найрамдах Кабо–Верде Улс
Бүгд Найрамдах Ангол Ард Улс Фижийн Арлуудын Бvгд Найрамдах Улс
Бvгд Найрамдах Либери УлсАрабын Соц Ливийн Жамахири Ард Улс
Папуа Шинэ Гвиней УлсЛюксембургийн Их Вант Улс
Бvгд Найрамдах Тунис Улс Бvгд Найрамдах Бенин Улс
Бvгд Найрамдах Коста–Рика УлсИспани Улс
Бvгд Найрамдах Замби УлсПалестин Улс
Бvгд Найрамдах Мадагаскар Улс Бvгд Найрамдах Мальт Улс
Бvгд Найрамдах Никарагуа Улс Бvгд Найрамдах Гана Улс
Гренада УлсЙорданы Хашимитын Вант Улс
Сейшелийн Арлуудын БНУБvгд Найрамдах Эквадор Улс
Бvгд Найрамдах Зимбабве Улс Лесотогийн Вант Улс
Буркина Фасо УлсБvгд Найрамдах Мальдив Улс
Бvгд Найрамдах Сенегал УлсБvгд Найрамдах Кот д’Ивуар Улс
Америкийн Нэгдсэн Улс Холбооны Бvгд Найрамдах Бразил Улс
Бvгд Найрамдах Колумби Улс Бvгд Найрамдах Боливи Улс
Европын Холбоо*Бvгд Найрамдах Солонгос Улс
Бvгд Найрамдах Намиби Улс Бvгд Найрамдах Венесуэль Улс
Израиль Улс Бvгд Найрамдах Латви Улс
Бvгд Найрамдах Эстони Улс Бvгд Найрамдах Литва Улс
Украйн Улс Бvгд Найрамдах Казахстан Улс
Бvгд Найрамдах Беларусь Улс Бvгд Найрамдах Узбекистан Улс
Бvгд Найрамдах Молдов УлсБvгд Найрамдах Армян Улс
Ватикан Улс Бvгд Найрамдах Азербайжан Улс
Бvгд Найрамдах Кыргызстан Улс Туркменистан Улс
Бvгд Найрамдах Тажикистан УлсОманы Султант Улс
Гvрж УлсБруней Дарэссалам Улс
Бvгд Найрамдах Словак Улс Бvгд Найрамдах Чех Улс
Бvгд Найрамдах Словени Улс Босни–Герцеговин Улс
Бvгд Найрамдах Хорват УлсӨмнөд Африкийн Бvгд Найрамдах Улс
Бvгд Найрамдах Македон Улс Арабын Нэгдсэн Эмират Улс
Бvгд Найрамдах Перу УлсДорнын Бvгд Найрамдах Уругвай Улс
Катар Улс Бvгд Найрамдах Ливан Улс
Лихтенштейний Вант Улс Бахрейн Улс
Бvгд Найрамдах Ирланд Улс Бvгд Найрамдах Сальвадор Улс
Тонгагийн Вант Улс Бvгд Найрамдах Парагвай Улс
БН Ардчилсан Зvvн Тимор Улс


Буцах
 Таны рекламны зай

Таны рекламны зай

 Санал асуулга
УИХ-н гишүүдийг сонгогчид буцаан татах эрхтэй байж болох уу
Тийм эрхтэй бол сайн байна
Тийм эрхтэй байх шаардлагагүй
Надад улс төр хүртээлгүй


 Зочны дэвтэр




  
  Таны рекламны зай   
  
Copyright © Medeelel.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.2005- 2010 он
Medeelel.mn | Үйлчилгээ | Холбоо барих