Ардын урлаг нь тухайн нийгмийн хөгжил хэрэгцээ шаардлага, ард түмний гоо сайхны таашаал сонирхолтой уялдан хөгжиж иржээ. Манай ард түмний хувьд эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуй, ан агнуур эрхлэхийн зэрэгцээ ахуй амьдралтайгаа уялдсан олон зүйлийн аман зохиол, дуу хөгжим, гар урлалыг хөгжүүлж ирсэн уламжлалтай.