Нэг нь нийтийн төлөө - Нийт нь нэгийн төлөө
 
 
  
 
Гишүүн
Хэрэглэгч :
Нууц үг :


Гишүүнээр элсэх
Нууц үгээ мартсан

 
 
Нэвтэрхий толь
Боловсрол 64
Математик 30
Хими 19
Физик 14
Хэл зүй 27
Одон орон 19
Компьютер 231
Техник технологи 20
Тээвэр, автомашин 25
Загвар 13
Гэр бүл, амьдрал 71
Санаа зовоосон... 61
Анагаах 122
Эрүүл ахуй, гоо сайхан 116
Хууль, стандарт 21
Хүүхэд 28
Орон сууц 3
Ашигтай зөвлөгөө 166
Хоол хүнс 91
Хүн ам 8
Түүх, соёл 102
Утга зохиол 109
Дүрслэх урлаг 3
Уран сайхан 12
Спорт 22
Эдийн засаг, бизнес 108
Орон нутаг 2
Гадаад орон 49
Аялал жуулчлал 24
Байгаль 28
Мал, ан амьтан 24
Улс төр 44
Философи, сэтгэл зүй 184
Ярилцлага 4
Бусад 126
 

 
Сонордуулга
Мэдлэг буланд манай гишүүдийн нэмж буй мэдлэг, танин мэдэхүйн сэдвүүд өдөр бүр хуримтлагдан арвижиж байна.
 

  Таны рекламны зай  

  Таны рекламны зай  





 
Статистик : Мэдлэг буланд 4185 асуулт, 547 хариулт, Нэвтэрхий тольд 1990 сэдэв байна.


Мэдэхээ хариулъя 
 Мэдэхгүйгээ асууя
Сониныг сонирхоё
Нийтийн төлөө
  Найздаа илгээе
 

Нэвтэрхий толь
Ашигтай зөвлөгөө

ГишүүнОгнооҮзсэн тоо   
asd2008-10-132092 Хэвлэх Найздаа илгээх
 
Сэдэв : Өөрийгөө хөгжүүлэх 12 зөвлөгөө
Эх сурвалж : Ном хэвлэлээс

Бид ихэнх тохиолдолд алдаа гаргачихаад хойноос нь харамсаж суудаг. Тэгвэл энэ бүх алдаагаа дахин давтахгүй байхад нь уншигчиддаа туслахаар өөрийгөө хөгжүүлэх доорх 12 зөвлөгөөг толилуулж байна. Та бүхэн өөр дээрээ туршаад үзээрэй!

1. Хийсэн  үйлдэл   бүрээ   сайн  хянаж  бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны урхаг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа  сайн  сайхан байлгаж  чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал.

2. Бүx зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд  ч байгаа  юм  шиг үe  заримдаа  тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ?
"Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад дотор  нь  байсан миний  косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа  миний  инээд хүрч  билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай байсан юм". Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.

3. Хийх  хэрэгтэй,  шаардлагатай  болон маргааш, дараагийн долоо хоногт,  ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах  хэрэгтэй.  Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан  сэргийлдэг болохыг сэтгэл зүйчид тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг. Жишээ нь, "Хонгор минь цэвэрлэгээгээ хийх болсон. Ээж pүү утасдахаа мартав аа" гэх мэтчилэн.

4. Та цагийг үp ашигтай өнгөрөөх ёстой. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүx хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлснээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.

5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.

6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн  амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.

7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай.  Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх.  Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи  хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно.

8. Хуудас цаас аваад амьдралдаа  хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх  нь амттай байдаг  юм. Тиймээс та хөгжинө, амжилт ойртоно. Гагцхүү чин сэтгэлээсээ.

9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар "Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ?" гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь. Энэ цаг мөчөөс эхлэн  миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ.

10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үp дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүx л зүйлд  хамаатай. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг хийхгүй бол яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц.

11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго.

12.  Ойрын үед хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа дээрх зөвлөгөөг бодож, амьдралдаа нягт нямбай хандаарай.

 

 

 
Асуулт хариулт

energi
gerlen burhuul
chinggis KHAAN heddugeer onii yamar jiltei be?
Onoodoriin mongoliig hen udirdah estoi be?
 
 
 
Нэвтэрхий толь

Гэрийн нөхцөлд хэрхэн шивэрнээс салах вэ?
Турах 8 арга
Бөөрөнхий махан Мексик шөл
Таны хайр ямар хүн бэ
 

 
  Таны рекламны зай  

www.automarket.mn

  Таны рекламны зай  

 
Алдрын тавцан

l_khishgee

Үзүүлэлт :
Байр :
4
Оноо :
2159
Асуултын тоо :
3
Хариултын тоо :
2
Нэмсэн мэдлэг :
44
Элссэн :
2010-04-21
 

 
Байр :

1l_khishgee323
2OJLGAR145
3mnm102
4nkhbat15
5tsetsen7015
6ostanki12
7ss_natsist11
8nkkmf10
9lower8

 

 
Хамгийн их сонирхсон сэдэв

Асуулт хариулт:
enhrii huuhed gej yu yum be
danzan ravjaagiin jinhene ovog ni hen gedeg yum be
DNK gej yu ve
komputer hiih materialiin jin
mongol ulsiin hamgiin anhnii ulsiin ih hurliin darga
Хамгийн гоё дуутай сайтууд хэлж єгєєч
2005 onii shildeg avto mashin
sanal bichne vv.
yaj hyrdan tyrah be
ene jil nogoo tsoorood baisan arslan azjargal hen gedeg bohod unasan be tamini ee
Нэвтэрхий толь :
Програм хангамжийн чанарын инженерчлэл
Пицца хийх арга
Санхvvгийн тvрээс буюу лизинг
Мэдээлэл гэж юу вэ?
Хөдөлгүүр
Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Комбинаторик ба Ньютоны бином
Пончик
Валютын ханшны систем
Интернэтийн сүлжээ
 
 
             

 
Copyright © Medeelel.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. 2005 он
Medeelel.mn | Үйлчилгээ | Холбоо барих