| |
|
|
Статистик : Мэдлэг буланд
4185 асуулт, 547 хариулт, Нэвтэрхий тольд 1990 сэдэв байна.
 |
 |
 |
| |
Нэвтэрхий толь | Аялал жуулчлал |
| | Огноо | Үзсэн тоо | | | | | 2006-04-24 | 2176 | | Хэвлэх | Найздаа илгээх | | | | Сэдэв : Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох түр журам |
| Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 38-р тушаалын 1-р хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол орны нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид ангилал тогтооход энэхүү журмыг мөрдөнө. 1.2. Ангиллыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Зам, тээвэр, аялал жуулчлалын яам / тогтооно.
1.3. Аялал жуулчлалын ажиллагаанд: 1.3.1. Гадаад, дотоодын иргэдийг Монгол болон гадаадын орнуудад аялуулж, жуулчлуулах ажлыг зохион байгуулах 1.3.2. Гадаад, дотоодын аялагч, жуулчдад виз, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, тээврийн хэрэгслээр зорчих тийзийн захиалга хийх, худалдах, худалдан авах, зочид буудал, жуулчны бааз, байр үзвэрийн захиалга хийх, жуулчин илгээх, хүлээн авах 1.3.3. Жуулчин илгээх болон хүлээн авах үйлчилгээнд тухайн орны байгаль, түүх соёлын дурсгалт газруудаар аялуулах, үзвэр үзүүлэх, танилцуулах аялал зохион байгуулах, виз, тээвэр, хөтөч- тайлбарлагчийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа хамаарна.
Хоёр. Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, ангиллын төрлүүд 2.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага доорхи нөхцлийг хангасан байна.Үүнд: 2.1.1. Хуулийн этгээд байх 2.1.2. Үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, электрон шуудан, компьютерээр хангагдсан байх. 2.1.3. Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжлээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх. 2.1.4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхитай байх .
2.2. Аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран тур-оператор болон тур-агент гэсэн ангилалд хуваагдаж, тухайн ангиллын дагуу үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 2.2.1. Тур оператор нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, бусад аялал жуулчлалын байгууллагуудын бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах, аялагч жуулчдад шаардлагатай визийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх - Тур-оператор нь гадаад орны аялал жуулчлалын байгууллагуудтай бие даан гэрээ байгуулсны үндсэн дээр жуулчдыг хүлээн авах, илгээхтэй холбогдсон иж бүрэн үйлчилгээг үзүүлэх ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: - Энэхүү журмын 2.1.3-т заасан тур-оператор нь удирдах ажилтнуудын 30-аас доошгүй хувь нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан, эсвэл аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагад менежер, аялал зохион байгуулагчаар 2-оос доошгүй жил ажилласан байх 2.2.2.Тур-агент нь аялагч жуулчдад тээврийн хэрэгслээр зорчих тийзийн захиалга хийх, визийн үйлчилгээ, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт, байр, үзвэрийн захиалга хийх зэрэг үйлчилгээ зохион байгуулахаас гадна гэрээний үндсэн дээр тур операторын бүтээгдэхүүнийг бүхэлд нь болон хэсэгчлэн зуучлан худалдах, худалдан авах үйлчилгээ явуулна. - Энэхүү журмын 2.1.3-т заасан тур-агент нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагад менежерээр 1-ээс доошгүй жил ажилласан ажилтантай байх.
2.3. Монгол Улсын иргэдийг дотоодод аялахтай холбогдсон үйлчилгээг дээрхи ангилал бүхий аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу үзүүлнэ.
Гурав. Ангилал тогтоох 3.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь ангиллаа тогтоолгох бөгөөд зөвхөн тухайн ангилалд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулна. 3.2. Аж ахуйн нэгж нь ангилал тогтоолгоход дараах бичиг баримтыг хүсэлтийн хамт Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ. Үүнд: - Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ - Үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт /үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын тухайд/ - Үйл ажиллагааны чиглэл - Аялал жуулчллалын мэргэжлийн боловсон хүчний хангамж, үйл ажиллагааны туршлага, анкет, диплом, сертификатны баталгаажсан хуулбар, хөдөлмөрийн гэрээ
3.3. Зам, тээвэр, аялал жуулчлалын яам тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногт багтаан асуудлыг шйидвэрлэнэ. Хэрвээ өргөдөлд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэгдэл материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана. 3.4. Шаардлагатай гэж үзвэл Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж баримт, бичигт магадлан шинжилгээ хийлгэнэ. 3.5. Хэрэв аж ахуйн нэгж нь тухайн ангиллын шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих ангилал тогтоохоос татгалзсан үндэслэлийг зааж хариуг албан бичгээр хүргүүлнэ. 3.6. Аж ахуйн нэгжийн хүсэлт, үйл ажиллагааны чиглэл, санхүү эдийн засгийн чадавхи, боловсон хүчний нөөц, гадаад дотоод харилцаа болон бусад хүчин зүйлсийг харгалзан ангиллыг тогтооно. 3.7. Зэрэглэл тогтоохтой холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хариуцна. 3.8. Ангилал тогтоосны баталгаа болгож Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд ангилал олгосон он, сар, өдөр, бүртгэлийн дугаарыг тусгана. Ангиллын гэрчилгээг бусдад шилжүүлэх, хуулбарлах болон засварлахыг хориглоно.
Дөрөв. Ангилалд өөрчлөлт оруулах, ангиллыг хүчингүй болгох тухай 4.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн тохиолдолд ангиллаа шинэчлэн тогтоолгох талаар зохих байгууллагад хүсэлт гаргана. Ангилал өөрчлөх үйл явц нь шинээр ангилал авахтай ижил журмаар явагдана. 4.2. Аж ахуйн нэгж нь дараах зөрчил гаргасан тохиолдолд Зам, тээвэр, аялал жуулчлалын яам ангиллыг хүчингүй болгох эрхтэй. Үүнд: - Хуулийн этгээд татан буугдсан - Тухайн ангилалд нийцээгүй үйл ажиллагаа эрхэлсэн - Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас жуулчдад хохирол учруулсан эсвэл уг байгууллагын талаар жуулчдаас удаа дараа гомдол гаргасан нь зохих мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдсон 4.3. Ангиллыг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Тав. Хариуцлага 5.1. Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа хэрхэн явуулж байгаад мэргэжлийн улсын хяналтын албаны байцаагч хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. | | |
|
|
 |
 |
 |
|
|
www.automarket.mn
 |
 |
 |
| |
| Алдрын тавцан |
|
|
l_khishgee
| Үзүүлэлт : |
| Байр : |
4 |
| Оноо : |
2159 |
|
| Асуултын тоо : |
3 |
| Хариултын тоо : |
2 |
| Нэмсэн мэдлэг : |
44 |
| Элссэн : |
2010-04-21 |
|
|
 |
 |
 |
| |